Зохионбайгуулагч:
Монгол улсад ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж буй их дээд сургуулиудад суралцаж буй бакалаврын болон ахисан түвшний оюутнуудын дунд “Оройн нахиа” эрдэм шинжилгээний хурлыг 2015 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд тус X хуралд МУИС, ШУТИС, ХААИС, ОУУБИС-ийн 31 илтгэлийг хэлэлцүүлж, хурлын үйл ажиллагаанд нийт 100 хүн оролцов.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь ойн чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчдад судалгааны арга зүй эзэмшүүлэх, тэдний эрдэм шинжилгээний ажлын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор 10 дахь жилдээ 2025 оны 03 сарын 21-ний өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд 09.00-аас 18.00 цагын хооронд явагдаж, амжилттай зохион байгуулагдлаа.
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний Х хуралд ШУТИС. ХХҮДС-ийн Хөнгөн үйлдвэрлэл, технологи инженерчлэлийн салбарын Ойн инженерчлэлийн хөтөлбөрөөс “Мод унагах туршилтын стендын зохион бүтээлт” ОИ-ийн III курсын оюутан Г.Бадамжунай, удирдагч Б.Баярцэцэг, Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрөөс “Өмхөрсөн шинэснээс эко-цаас гарган авах судалгаа” МБҮТ-ийн III курсын оюутан И.Маналжав, Ө.Бат-Оргил, удирдагч А.Тунгалаг, “Чулуужсан модлогийн бүтэц, шинж чанарын судалгаа” МБҮТ-ийн III курсын оюутан Б.Тэмүүлэн, удирдагч А.Тунгалаг, “Шинэсний холтосыг бөглөөний түүхий эдээр ашиглах судалгаа” МБҮТ-ийн I курсын оюутан Б.Баттогтох, удирдагч А.Тунгалаг, бакалаврын түвшинд нийт 9 оюутан оролцож, Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологийн III курсын оюутан С.Одбаяр, Г.Алтаншагай нар “Өмхөрсөн шинэс ашиглан шинэ материал гарган авах судалгаа” сэдвээр бакалаврын түвшинд дэд байр, ханын илтгэлд магистрант Г.Батбилэг дэд байр тус тус эзэллээ.
БАКАЛАВРЫН ТҮВШИНД:
“Археологийн зарим модон олдворуудыг анатоми бүтцээр нь тодорхойлсон судалгааны үр дүн”, Удирдагч: С.Бямбагэрэл
МАГИСТРЫН ТҮВШИНД:
ДОКТОРЫН ТҮВШИНД:
ХАНЫН ИЛТГЭЛ:
1. Тэргүүн байр: МУИС, Инженер технологийн сургуулийн оюутан Г.Баясгалан
Дэд байр: ШУТИС, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологийн III курсын оюутан С.Одбаяр, Г.Алтаншагай, нар “Өмхөрсөн шинэс ашиглан шинэ материал гарган авах судалгаа”, Удирдагч: А.Тунгалаг
Нийт оролцогчиддоо цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа