Шинжлэх ухаан, технологийн их сургууль ХААН Банктай хамтран багш, ажилтнуудын хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих, байгууллагын сайн туршлагаас суралцах, мэдлэг хуваалцах соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Байгууллагын хөгжилд миний оролцоо” сэдэвт сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
ХААН Банкны LinkedIn Learning – Knowledge Sharing үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан тус сургалтыг ХААН Банкны Байгууллагын харилцааны газрын менежер М.Батбаяр удирдан явуулж, ШУТИС-ийн захиргаа болон бүрэлдэхүүн сургуулиудын Багшийн хөгжлийн багийн төлөөлөл, нийт 32 багш, ажилтан хамрагдлаа.


Сургалтаар хувь хүний хөгжил, ажлын хандлага, ажилтны санаачилга, байгууллагын хөгжилд хүн бүрийн оруулах хувь нэмрийн талаар бодит жишээ, мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
ХААН Банкны LinkedIn Learning хөтөлбөрт Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас багш ажилтнууд тогтмол хамрагдан, олон улсын цахим сургалтаар мэдлэг, ур чадвараа хөгжүүлж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь багш, ажилтнуудын тасралтгүй хөгжлийг дэмжих, салбар хоорондын мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэх, суралцагч байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Багш, ажилтнуудын сурч хөгжих боломжийг дэмжин, мэдлэг, туршлагаа хуваалцсан ХААН Банкны Байгууллагын харилцааны газрын хамт олон, сургагч багш М.Батбаяр болон сургалтад идэвхтэй оролцсон нийт багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.
Захиргааны удирдлагын газар
“Байгууллагын хөгжилд миний оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад 177 оюутан хамрагдлаа
ШУТИС Төмөр замын их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгарууллаа
“Боловсролын системийн загварчлал” цуврал хэлэлцүүлгийг ШУТИС-д зохион байгууллаа