“Ойн нөөц ашиглах, нөхөн сэргээх тогтвортой менежмент” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдоос Монгол Улсын Засгийн газарт хандсан санал, зөвлөмж
Сvvлийн жилvvдэд төр засгаас ойн талаар явуулж ирсэн бодлогын хэрэгжилтийн зарим алдаа, зах зээлийн харилцааны тодорхой шалтгаанаас улбаалан томоохон хот суурин газрын ойролцоох ой мод огтлолтод илvv өртөх, томоохон хэмжээний ойн талбай тvймэрт нэрвэгдэх, ойн хөнөөлт шавьжинд өртөх болсон нь ойн экосистемийн өөрчлөлтөд онцгой cөрөг нөлөөлөл vзvvлэх боллоо.
Ойн экосистемийн болон нийгэм эдийн засгийн сөрөг vзvvлэлт нь ой хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах, боловсруулах салбаруудын интеграци, удирдлагын тогтолцоо vгvйлэгдэж байгааг харуулж байна. Эдгээр дэд салбаруудын менежментийн vйл ажиллагаа нь Монгол орны ойн экологи-газар зvйн болон нийгэм эдийн засгийн онцлогийг илэрхийлсэн шинжлэх ухааны судалгаанд тулгуурлах учиртай гэж бид vзэж байна. Иймээс ойн салбарын эрдэмтэн судлаачид ойтой холбоотой өргөн асуудлаар жил бvр чуулж шvvн хэлэлцдэг билээ.
Энэ удаагийн хурлыг ШУТИС-ийн Ой, модны сургалт судалгааны хvрээлэн Монгол Улсын Байгаль орчны яамтай хамтран зохион байгууллаа.
Энэхvv эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаас ойн нөөцөө хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар олон нийт, ард иргэд, оюутан сурагчдад хандсан уриалга гаргахын зэрэгцээ Засгийн газрын тvвшинд шийдвэрлэх улс орны хэмжээний дараах зарим чухал асуудлын талаар санал, зөвлөмж хvргvvлж байгааг соёрхоно уу.
Судлаачид бид аль нэг нам, эвсэл, улс төрийн шинжтэй vзэл бодлоос ангид байгааг илэрхийлээд зөвхөн улс орныхоо ой тvvний экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээх, нөөц баялагаа арвижуулах, зах зээлийн нарийн ээдрээтэй нөхцөлд ой, модны салбарыг хөгжvvлэх, модон тvvхий эдээ иж бvрэн оновчтой ашиглан дэлхийн стандартын тvвшиний бvтээгдэхvvн vйлдвэрлэх техник, технологийн бодлого боловсруулах, зохицуулах, хэрэгжvvлэх талаар хандаж байгааг тэмдэглэе.
Бага хуралд оролцогчид бид дараах санал, зөвлөмжийг Монгол Улсын засгийн газарт өргөн барьж байна. Vvнд.
1. Ой хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах, боловсруулах салбарууд өөр хоорондоо нягт хамааралтай хэдий ч өнөөгийн нөхцөлд өөр өөр яам газрын тvвшинд ажил vvргийн хуваарилалтаар харъяалагдсан байгаагаас шаардлагын хэмжээнд ажил vvргээ гvйцэтгэж чадахгvй байна. Иймээс шинээр батлагдсан “Ойн тухай” хуулийн заалтын дагуу Засгийн газрын харъяа “Ойн агентлаг”-ийг ойрын хугацаанд зохион байгуулж ажиллуулбал дээрх салбаруудын нэгдсэн удирдлага, бvтэц бvрэн хангагдана гэж vзэж байна. “Ойн тухай хууль” Монгол Улсын хууль (шинэчилсэн найруулга) батлагдаад (2007.5.17) жил шахам хугацаа өнгөрч байхад хуулийн заалт нь хэрэгжихгvй байгаа нь хачирхайлтай. Энэхvv хуулийг баталсан УИХ нь бvрэн эрхийн хугацаанд “Ойн тухай ” хуулийн 13.1 дэх заалтыг хэрэгжvvлэх бодит арга хэмжээ авах.
2. “Ойн тухай” хуулийн шинэчилсэн найруулгатай нийцvvлэн шинэчлэн боловсруулж, баталгаажуулан мөрдvvлэх шаардлагатай 16 төрлийн дvрэм, журам, зааврыг 2008 оны эхний хагас жилд багтаан боловсруулж баталгаажуулан холбогдох байгууллагуудад сурталчилж мөрдvvлэх.
3. Ойн санг гэрээгээр эзэмшиж ойд аж ахуйн vйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжvvдийн техник, технологи хоцрогдсон,шинэ технологи нэвтрvvлэх санхvv, эдийн засгийн чадамжгvй байна. Иймд тэдгээр аж ахуйн нэгжvvдийн vйл ажиллагагаг дэмжиж менежментийн шинэ шатанд гаргахын тулд жижиг дунд vйлдвэрийг дэмжих хvрээнд хөнгөлөлттэй зээлд хамруулах нь зvйтэй гэж vзэж байна.
4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бэлтгэсэн модны vр, тарьцыг нэмэгдсэн өртгийн албан татвар, харин импортын тарьцыг гаалийн татвараас чөлөөлж, орон нутгийн нөхцөлд тохирсон модны vр, тарьцаар ойжуулалт хийх vйл ажиллагааг дэмжих.
5. Зарим аймаг, сум, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийн ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг нэгдсэн журам зааврын дагуу 2008 оноос хэрэгжvvлж эхлэх
6. Ойн санг нөхөрлөл, мэргэжлийн ойн байгууллагуудад гэрээгээр эзэмшvvлж, ойн сангийн бодит нөөцөд тохирсон менежмент төлөвлөгөөний дагуу тухайн аж ахуйн нэгж техник технологио шинэчилж ашигтай ажиллахуйц хэмжээний мод бэлтгэх зөвшөөрлийг өгч байх. Өнөөдрийн байдлаар БОЯ-аас өгч буй модны хуваарь нь модны vйлдвэрлэлийг дэмжих биш харин хулгайн мод бэлтгэлийг улам дэвэргэж байна.
7. Ой, модны салбарын тvвшинд инновацийн дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжvvлэхдээ Ой, модны сургалт судалгааны хvрээлэнг татан оролцуулах, тvvнийг тухайн салбарын инновацийн тэргvvлэх цөм нэгж болгон бэхжvvлэх, боловсруулан оруулж байгаа шинжлэх ухаан, технологийн төслийг онцгойлон дэмжиж, төсөл шалгаруулах шат дамжлагыг цөөлөхийн зэрэгцээ ойн vйлдвэрлэлийн vйл ажиллагааны дэд салбарууд (ой vржvvлэг, хамгаалал, нөхөн сэргээлт, ойн зохион байгуулалт, тvvхий эдийн иж бvрэн ашиглалт, ойн дагалт баялаг ашиглалт, шинэ нэрийн бvтээгдэхvvн vйлдвэрлэлт гэх мэт) олон чиглэлтэй бөгөөд эдгээрийн одоогийн мөрдөж байгаа техник, технологи нь хэт хоцрогдсон зэрэг бэрхшээлтэй байдлыг харгалзан Ой модны сургалт судалгааны хvрээлэнд дэд салбар бvрт хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан ажиллуулж жил бvрийн орон тоо, төсвийн хөрөнгийн хэмжээг харъяалагдах сайдын багцад багтаан хуваарилан баталгаажуулж байх.
Энд дурдагдсан vндсэн 7 цогц санал, зөвлөмжийг хэлэлцvvлж салбарын хөгжлийн чиг хандлагыг төгөлдөржvvлэх тодорхой шийдвэрvvдийг ойрын vед гаргаж хэрэгжvvлэх боломж олгоно гэдэгт гvнээ итгэж байна.