Азийн томоохон их сургуулиудын барилгын инженерийн мэргэжлээр сурч буй оюутнуудын дунд онолын мэдлэгээ батжуулах болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйд тэмүүлэх инженерүүдийг бэлтгэх зорилгоор зохион байгуулагддаг “ASIA BRICOM” тэмцээн нь 12 дахь жилдээ 2019 оны 8 сарын 23-аас 27-ны өдрүүдэд Индонез улсын Маланг хотын “Universitas Brawijaya” их сургуульд амжилттай зохион байгуулагдлаа. Улсынхаа үндэсний ялагч болсон багууд нь Азийн тэмцээнд оролцох эрхээ авдгаараа тус тэмцээний чансааг харуулдаг.
Энэ жил Япон, Индонез, Тайланд, Тайван, Монгол, Вьетнам зэрэг зургаан улсын их сургуулиудыг төлөөлөн нийт 16 багийн 110 оюутан, 30 багш оролцож оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдлөө.
Д/д |
Улс |
Их сургуулийн нэр |
Oноо |
|
1 |
Japan |
Tottori University |
95,44 |
|
2 |
Mongolia, “Triples” |
Mongolian University of Science and Technology, SCEA |
87,48 |
I |
3 |
Japan |
Gifu University |
59,06 |
II |
4 |
Mongolia “Team grit” |
Mongolian University of Science and Technology, SCEA |
55,23 |
III |
5 |
Vietnam |
Can Tho University |
49,55 |
|
6 |
Thailand |
King Mongkut's University of Technology Ladkrabang |
49,45 |
|
7 |
Indonesia |
Universitas Brawijaya |
48,95 |
|
8 |
Taiwan |
National Ilan University |
25,79 |
|
9 |
Indonesia |
Universitas Sebelas Maret |
23,97 |
|
10 |
Indonesia |
Universitas Muhammadiyah Yogyakarta |
23,27 |
|
11 |
Taiwan |
National Central University |
19,33 |
|
12 |
Thailand |
Kasetsart University Bangkhen Campus |
18,67 |
|
13 |
Thailand |
Kasetsart University Kamphaeng Saen Campus |
17,92 |
|
14 |
Thailand |
Srinakhrinwirot University |
17,86 |
|
15 |
Japan |
University of Fukui |
12,93 |
|
16 |
Japan |
Tokyo Institute of Technology |
12,02 |
|
Японы Тоттори Их Сургуулийн хувьд ерөнхий дүнгээр 95,44 оноо авсан боловч тэмцээний дүрэм ёсоор гоо зүй болон илтгэлийн төрөлд сүүлийн байр эзэлсэн тул ерөнхий гүйцэтгэлийн шалгаруулалтаас хасагдсан юм. Иймд тус ган-гүүр зохион бүтээх тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн профессор Я. Дүйнхэржав, ахлах багш, доктор О. Алтанзагас удирдагчтай “Triples” баг – “Тэргүүн” байр, Б. Эрдэнэболд удирдагч багштай “Team Grit” баг нь “Гутгаар” байрыг ерөнхий дүнгээр тус тус эзэллээ. Үүнд:
ШУТИС –ийн “Triples” багийн хувьд:
Ерөнхий дүнгээр - ТЭРГҮҮН байр
ШУТИС-ийн “Team Grit” багийн хувьд:
Ерөнхий дүнгээр - ГУТГААР байр
ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойг угтан амжилт гаргасан Барилга, Архитектурын Сургуулийн профессор, багш, оюутнууддаа халуун баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ивээн тэтгэсэн: ШУТИС-БАС-ийн захиргаа, Реконстракшн төв, MGLB “Эм Жи Эл Би” ХХК-ийн хамт олонд халуун талархал илэрхийлье.
Ирээдүйн залуу инженер – хөгжлийн түлхүүр
Эрдмийн цагаан буян үргэлжид дэлгэрэх болтугай.
2019.09.04
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо