Европын Холбооны Боловсрол, Аудиовизуал ба Соёлын агентлагаас Ралф Радерс тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 12-р сарын 2-5-д Монголд айлчиллаа. Тэд Европын Холбооны Их дээд сургуулийн чадавхыг дээшлүүлэх Erasmus+төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төслийн зохицуулагч нартай уулзсан юм. Мөн төсөлд хамрагдсан оюутан багш нарын төлөөлөлтэй уулзаж сэтгэгдлийг сонслоо. Төлөөлөгчид 12 сарын 5-д ШУТИС-д хүрэлцэн ирж, ШУТИС-ийн удирдлагатай уулзан хэрэгжүүлж байгаа төслүүдийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. ШУТИС 2009 оноос ЭРАЗМУС төслүүдийг хэрэгжүүлсэн билээ. Жишээлбэл PAWER - Европын кредит хөрвүүлэх системийг дүйцүүлэн олон улсын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах нөхцөлийг хангах зорилготой төслийг ШУТИС МУИС-тай хамтран 2016 оноос Италийн Лакуиллагийн ИС, Английн Мидлесексийн ИС, Польшийн ЭЗИС, Болгарын Софи хотын Хими Технологийн ИС, Унгарын Зегедийн ИС болон ОХУ, Узбекистан, Таджикистан, Татарстан, Гүрж, Киргиз улсуудын нийт 36 сургуулиас бүрдсэн консорциумын гишүүн сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд ШУТИС Европын болон олон улсын их, дээд сургуулиас ШУТИС-д шилжин суралцах бол Европын кредит хөрвүүлэх системийг,ШУТИС-ийн оюутны үнэлгээг Европын их, дээд сургуулиудын үнэлгээнд дүйцүүлэн шилжүүлэх талаар сургалтуудыг зохион байгуулсан билээ. Төслийн бусад төлөвлөгөөт ажлуудаар ШУТИС-ийн багш нар Англи , Унгар, Польш улсуудад сургалтад хамрагдсан байна. Төслөөс санхүүжүүлсэн тоног төхөөрөмж бүхий инновацийн лабораторийг ШУТИС-ийн шинэ 8-р байранд 2019 онд байгуулж байна.
ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн алба дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Европын Холбооны Erasmus+ GREB “Ногоон барилга”, “Ухаалаг хот” чиглэлээр бакалавр, магистрын сургалтыг шинээр хөтөлбөр боловсруулан явуулах тухай төслийг 2016 оноос ШУТИС, МУИС нь Италийн Лакуиллагийн ИС, Австрийн Кухлын ДС, Испанийн Мадридын ИС, Шведийн Эзэн Хааны ИС, ОХУ-ын Москвагийн Барилгын ИС болон Узбекистан, Словени, Монгол Улсуудын төслийн консорциумын гишүүн сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд ШУТИС “Ногоон барилга”, “Ухаалаг хот” чиглэлээр Эрчим хүчний хэмнэлттэй барилгын талаар бакалавр, магистрын сургалтыг шинээр хөтөлбөр боловсруулж байна.
Төслийн бусад төлөвлөгөөт ажлуудаар ШУТИС-ийн БИАС-ын багш нар Австри , Словени, Швед, Испани улсуудад сургалтуудад хамрагдсан юм. Төслөөс санхүүжүүлсэн тоног төхөөрөмж бүхий видео конференцийн лабораторийг ШУТИС-д 2019 оны 1 сард байгуулагдсан. ШУТИС-ийн БИАС-ын профессор багш нар дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. 2018 оноос Ахисан Түвшний Сургууль СМАРТСИТИ ухаалаг хот төслийг, ҮТС арьс ширний боловсруулалтын талаар төслүүдийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн юм. Ноён Ралф Радерс ШУТИС-ийн төслүүдийн явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Цаашид сургуулиуд олон төсөл шинээр хэрэгжүүлэхийг хүсье.
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо