АНУ-ын физикч Ларри Шоу (Larry Shaw) 3-р сарын 14-ны өдрийн 1 цаг 59 минут 26 секунд нь Пи тооны эхний найман цифртэй давхцаж байгааг ажиглаад 1988 онд АНУ-ын Сан-Франциско хотын Эксплораториум шинжлэх ухааны музейд анх удаа “Пи тооны өдөр”-ийг тэмдэглэснээс хойш жилээс жилд улам бүр хамрах хүрээгээ тэлж, дэлхийн олон орнуудад тэмдэглэдэг болж байна.
ШУТИС, ХШУС-ийн Математикийн тэнхим нь жил бүр уламжлал болгон Дэлхийн Математикийн өдрийг “Пи тооны өдөр” болгон тэмдэглэдэг билээ. 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн профессор, судлаачид болон оюутан залуучууд Пи тооны хэрэглээ, Математикийн шинжлэх ухааны сонирхолтой сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэн нээлттэй ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.

Уг өдөрлөгт Математикийн тэнхимийн дэд профессор Б.Сэр-Од “Математикийн эргэн тойронд”, ахлах багш Л.Батболд “Квадратын урвуугуудын нийлбэр”, ахлах багш Х.Энхбаяр “Банкны зээлийн хүүгийн тэнцвэрийг Нэшийн онол ашиглан загварчлах нь”, ахлах багш Ц.Цогзолмаа “Пи тооны зарим хэрэглээ”, Физикийн тэнхимийн зөвлөх профессор Л.Хэнмэдэх “Навье-Стоксын тэгшитгэлийг Торын Больцманы аргаар шийдэх” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд зориулсан “Пи тооны үзэсгэлэн” -д ХШУС, БАС, ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагчдын бүтээлүүд тавигдав.

Манай өдөрлөгт идэвхтэй оролцож илтгэл хэлэлцүүлсэн, бүтээлээ ирүүлсэн оюутнууд болон сурагч нартаа Математикийн тэнхимийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөж байна.


"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
Нийслэлийн 29 дүгээр сургуулийн тусгай хэрэгцээтэй суралцагчдад Монгол хэл, бичгийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө өглөө
ШУТИС-ийн инженер Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2026” сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулав