Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Нийтлэг шаардлага шалгуур үзүүлэлт батлах тухай” А/210 дугаар тушаалаар “Дэд профессор, профессор цол олгоход баримтлах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт” батлагдсантай холбогдуулан ШУТИС-ийн Ректорын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/221 дугаар тушаалаар “ШУТИС-ийн Эрдмийн болон хүндэт цол олгох журам” шинэчлэгдэн батлагдсан.
Шинэчлэн батлагдсан журмын дагуу ШУТИС-ийн Эрдмийн болон хүндэт цол олгох шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан эрдэмтдийн материалыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Судалгаа, хөгжүүлэлтийн албанд хүлээн авч, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба хүндэт цолны дэд зөвлөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Бүрэлдэхүүн, салбар, харьяа сургууль, хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөр журамд заасны дагуу нэр дэвшигчийн материалыг хүн тус бүрээр хэлэлцүүлэн нэр дэвшигчийг тодорхойлж, Эрдмийн зөвлөлийн шийдвэр, холбогдох материалыг дурдсан хугацаанд Судалгаа хөгжүүлэлтийн албанд ирүүлнэ үү.
Жич: ШУТИС-ийн Мэдээллийн технологийн төвийн ажлын ачааллаас үүдэлтэй журамд заасны дагуу нэр дэвшигчдийн материалыг мэдээллийн системд оруулах ажил бүрэн хийгдэж дуусаагүй байгаа тул нэр дэвшигчийн холбогдох материалыг нотолгооны хамт цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авах бөгөөд дутуу материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. Цахим хэлбэрээр системд оруулах хугацааг жич зарлах болно.
Нэр дэвшигчид нь дараах анкетыг бөглөж материалуудыг биетээр болон цахим хэлбэрээр хүлээлгэн өгнө.
Бөглөх анкетууд:
ШУТИС-ийн Эрдмийн ба хүндэт цол олгох журам
Судалгаа хөгжүүлэлтийн алба
ШУТИС-д багш сонгон шалгаруулж авна
Гадаад хэлний нэгдсэн шалгалт өгөх магистрант нарын анхааралд
Япон улсын Вакаяамагийн их сургуулийн 2025 оны "Зуны хөтөлбөр"-т хамрагдахыг урьж байна
ШУТИС-ийн багш, судлаачдын төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын тайлан, хэлэлцүүлэг болно
Чунцин их сургуулийн олон улсын зуны зуслангийн бүртгэлийн хугацааг сунгалаа