Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар 2021-2024 онуудад зохион байгуулагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагаа явагдаж дууслаа.
Тус ажиллагаанд ОБЕГ, ЗХЖШ, ШУТИС, ҮБХИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар анги, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр анги, Геомастер компанийн хайгуул, судалгааны багийн ажилтан, алба хаагчид үүрэг хамтран үүрэг гүйцэтгэсэн юм. Энэхүү 4 гаруй жил үргэлжилсэн ажиллагааг ШУТИС, ҮБХИС, ЗХЖШ-ын цэргийн инженерүүд, эрдэмтэн, инженерийн зөвлөх баг бүрдүүлэн судалгаа, тооцоо, төлөвлөлтийн ажлуудыг гүйцэтгэж, ажиллагааны үеэр зөвлөх, шийдэл боловсруулах, ажиллагааг хянах, хамтран гүйцэтгэх байдлаар оролцсон юм.
Хөвсгөл аймаг. Хатгал. Монгол улсын ерөнхийлөгч 2024 оны ажиллагааны багийн хамт олонтой (2023.08.29)
2023-2024 оны ажиллагаанд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ЭНБДарга Б.Аюурзана, МехТС-ийн Механик, мехатроникийн салбарын эрхлэгч Я.Рэнчинванжил, Механик инженерийн ахисан түвшний салбарын эрхлэгч П.Өлзийсайхан, Нээлттэй боловсролын төвийн лабораторийн эрхлэгч Р.Найдандорж нар оролцлоо. Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар хөлөг онгоц”-ыг татан гаргах, нуурын гүнд живсэн нийт 11 тээврийн хэрэгслийг татан гаргахад олон улсын жишигт нийцүүлэн Монгол Улсын боломжид тулгуурлан монгол эрдэмтэн, инженерүүдийн арга ухааныг шингээсэн ажиллагааг гүйцэтгэх технологийн картыг боловсруулж, татан гаргах байгууламжийг угсарч энэхүү ажиллагааг гүйцэтгэсэн.
Хөвсгөл нуур. Модон хуйс арал. Инженерийн зөвлөх баг (2023.08.05)
2023, 2024 онуудад Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тн бохирдол шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулж, экосистемийг хамгаалах ажилд оролцлоо.
Хөвсгөл нуураас 2023, 2024 онд татан гаргасан тээврийн хэрэгслүүд
Хөвсгөл, Ханх орчим. Монгол эрдэмтэн инженерүүдийн бүтээсэн татан гаргах ферм
Хөвсгөл нуур. Марааны булан. 128 м-ийн гүний таталт хийсний дараа (2023.07.23)
Хөвсгөл нуур, Ханх. Т-100 тракторыг татан гаргах өдрийн өглөө (2023.07.03)
Эрдэмтэн инженерийн баг ажиллагааны удирдагчийн хамт: Татсан объект ойртсон бололтой ...
ШУТИС-ийн ректорын айлчлал (2024.08.17)
ШУТИС-иараа гоёно …
Хөвсгөл нуур, Хэрээний үүр эрэг (2023.07.02)
Татан гаргах технологийн шийдэл, тооцоолол хэлэлцэж буй байдал (2023.08.07)
УАЗ-469 автомашиныг татах ажиллагаа (2024.07.29. 23:43’)
ЗИЛ-130 автомашиныг татах ажиллагаа (2024.08.03)
Ган татлага дэлгэх үеэр (2024.08.06)
ЯГ-6 автомашиныг татан гаргах ажиллагаа (2024.08.08)
Холбоотой мэдээ:
https://montsame.mn/mn/read/350275
https://nema.gov.mn/post/159456
Мэдээ бэлтгэсэн: Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх,
татан гаргах ажиллагаанд оролцсон ШУТИС-ийн багш нар
2024.09.02
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо