ШУТИС-ийн Эрдмийн болон хүндэт цол олгох ажлыг Монголын багш нарын баярыг тохиолдуулан олгохтой холбоотой шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан эрдэмтдийн материалыг 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс - 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанд хүлээн авч, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба хүндэт цолны дэд зөвлөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Бүрэлдэхүүн, салбар, харьяа сургууль, хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөр журамд заасны дагуу нэр дэвшигчийн материалыг хүн тус бүрээр хэлэлцүүлэн нэр дэвшигчийг тодорхойлж, Эрдмийн зөвлөлийн шийдвэр, захирлын албан бичиг, холбогдох материалыг дурдсан хугацаанд Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанд ирүүлнэ үү.
Нэр дэвшигчид нь дараах анкетыг бөглөж материалуудыг биетээр болон цахим хэлбэр (ЭШ-ний бүтээлийн нэгдсэн системд шивж оруулан багш болон ЭНБД баталгаажуулалт хийсэн байх) – ээр хүлээлгэн өгнө.
Бөглөх анкетууд:
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр
ЯПОН УЛСАД ЗУНЫ СЕМИНАРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА (NIIGATA 2026)
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв