ШУТИС-ийн Эрдмийн болон хүндэт цол олгох шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан эрдэмтдийн материалыг 2026 оны 10 дугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанд хүлээн авч, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба хүндэт цолны дэд зөвлөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Бүрэлдэхүүн, салбар, харьяа сургууль, хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөр журамд заасны дагуу нэр дэвшигчийн материалыг хүн тус бүрээр хэлэлцүүлэн нэр дэвшигчийг тодорхойлж, Эрдмийн зөвлөлийн шийдвэр, захирлын албан бичиг, хянан магадлагаа хийсэн холбогдох материалыг дурдсан хугацаанд Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанд ирүүлнэ үү.
Нэр дэвшигчид нь дараах анкетыг бөглөж материалуудыг биетээр болон цахим хэлбэр (ЭШ-ний бүтээлийн нэгдсэн системд шивж оруулан багш болон ЭНБД баталгаажуулалт хийсэн байх) – ээр хүлээлгэн өгнө.
Бөглөх анкетууд:
ШУТИС-ийн Эрдмийн ба хүндэт цол олгох журам
Цахимаар бөглөх - Цолны хүсэлтийг бөглөж системээс хэвлэсэн байх
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
ОХУ-ын Москвагийн Барилгын Үндэсний Их Сургуулиас "Үндэсний нэгдлийн өдөр"-т зориулан зохион байгуулж буй Олон улсын их, дээд сургуулиудын "Unity" онлайн шатрын IV тэмцээнд ШУТИС-ийн багш, ажилтан болон оюутнуудыг оролцохыг урьж байна.
БНСУ-ын Жонбук Үндэсний Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Менежментийн сургуулийн хичээлийн болон оюутны байрны “Үйлчлэгч”-ийн албан тушаалд ажилтан шалгаруулж авна
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв