“Ойн нөөц ашиглах, нөхөн сэргээх тогтвортой менежмент” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал болов
VТДС-ийн Ой, модны сургалт, судалгааны хvрээлэн санаачлан Монгол Улсын Байгаль орчны яамтай хамтран “Ойн нөөц ашиглах, нөхөн сэргээх тогтвортой менежмент” сэдвээр эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулаа.
Хурлыг ОМССХ-гийн захирал Ц.Энхбаатар нээж, Байгаль орчны дэд сайд Д.Дэлгэрцогт оролцон дэлгэрэнгvй vг хэлж хурлын vйл ажиллагаанд чухал ач холбогдол өгч vнэлсэн юм. Энэ хуралд МУИС, ХААИС, Эко-Ази дээд сургууль, ШУА-ын Геоэкологийн хvрээлэн, Ботаникийн хvрээлэн болон Сэлэнгэ аймгийн Ой ан төв, Бугант ХК, Мандал сумын “ Баянгол” нөхөрлөл болон мод боловсруулах vйлдвэр, аж ахуйн нэгжvvдийн төлөөлөл 80 гаруй төлөөлөгчид оролцсоноос гадна эрдэмтэд судлаачдын 30 гаруй бvтээл ирсэн байна.
Эдгээр бvтээлvvдээр “Ойн нөөц ашиглах, нөхөн сэргээх тогтвортой менежмент” сэдэвт ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бvтээлийн тусгай дугаарыг хэвлэмэл болон СD хэлбэрээр хэвлэн хуралд оролцогсдод тvгээсэн бөгөөд эдгээрээс ой модны салбар, нэгж судалгааны чиглэл болгоны төлөөлөл болгож 12 илтгэлийг сонсож хуралд хэлэлцvvлэв.
Эдгээрээс Сэлэнгэ аймгийн ой, ан төвийн захирал, Монгол Улсын ойн гавъяат ажилтан Б.Жамсрангийн тавьсан “Ойжуулалт, ойн арга хэмжээний хэрэгжилт тvvнийг эрчимжvvлэх зарим асуудал” сэдэвт илтгэл, геоэкологийн хvрээлэнгээс тавьсан “Говь-Алтай, Монгол Алтайн нурууны шинэсэн ойн байгалийн сэргэн ургалт”, “Хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн төрлvvдийг ангилах нь”, “Модны vртэс брикетлэх технологи ажилбарын судалгаа, туршилтын загвар” зэрэг илтгэлvvд оролцогчдын сонирхлыг ихэд татаж байлаа.
Хурлын vйл ажиллагаа амжилттай болж хурлаас ард нийтэд хандаж гаргасан уриалга, төр засагт хандсан зөвлөмж боловсруулж хэлэлцсэнээр хурлын ажиллагаа өндөрлөлөө.